САЙН МЭДЭЭ : Хэнтий аймгийн мэс заслын эмч нар ховор тохиолдох МЭС ЗАСЛЫГ амжилттай хийжээ
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Мэндбаяр, Д.Мөнхбат, Д.Алтангэрэл болон дүрс оношилгооны их эмч Ц.Цэвээн-Идэр, Ц.Эрдэнэцэцэг нарын хамтарсан баг ховорхон мэс засал хийжээ.
Тодруулбал, 25 настай зургаан сартай жирэмсэн эмэгтэйн давсаг руу цоорч шигдэн "чулуужсан" ерөндөг буюу спиралийг уян дуран ашиглан шээсний сүвээр дамжуулан авжээ.
Оношилгоо, хагалгааны өндөр ур чадвар гаргаж, эх ургийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хариуцсан ажилласан эмч нарын болон тусгай мэргэжлийн сувилагч, асрагчийн баг бүсийн оношилгооны төвийн боломж, чадамжийг харуулж байгаа юм.
Мөн эмэгтэйчүүд та бүхэн жирэмснээс хамгаалах ерөндөг тавиулсан бол тодорхой хугацаанд эхо үзлэгээр шалгуулж, эмчээр хянуулж байхыг анхааруулж байна.