“Эрүүл ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг - өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

ДЭМБ, Олон улсын ирээдүй судлалын сургууль, ЭМЯ-аас Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлгийг энэ сарын 21-ээс 23-ны хоород зохион байгуулж байна.
Өнөөдөр эхэлж буй тус хэлэлцүүлэг нь “Эрүүл ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг - өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдвийн дор үргэлжилж байна.
 
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Стратеги инновацийн төвийн зохицуулагч Эми Коуторн, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, ЭМЯ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд, УГТЭ, УНТЭ, ГССҮТ, ЭМХТ болон холбогдох албаныхан оролцлоо.
 
Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс, Олон улсын Ирээдүй судлалын сургууль хамтран эрүүл мэндийн салбарын урт хугацааны төлөвлөлтийг гурван жилийн хугацаанд хийсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр тус ажлын үр дүн, өөрчлөлтийн чиглэл, хүрээг тогтоож, нарийвчилсан төлөвлөлтийг хийх юм.


 Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Эрүүл ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлгийг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 2021 оноос эхлэн амжилттай зохион байгуулсаар ирсэн.  
Монгол Улсын Засгийн газар 2020 онд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын Хараа-2050”- ийг баталсан. Энэхүү урт хугацааны бодлогын баримт бичигт 2050 он гэхэд манай улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно гэсэн зорилт тавьж зорилтыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 2019 онд зохион байгуулагдсан 70-р чуулганаар “Эрүүл аюулгүй бүсийн ирээдүйн алсын хараа” стратегийн баримт  бичиг батлагдан гарсан нь бүсийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлагаа солилцоход ихээхэн ач холбогдолтой болж байна.
 
Сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч, эрүүл мэндийн байгууллагуудад шинэ дэвшилтэт техник технологи нэвтэрч байгаа хэдий ч тусламж үйлчилгээг бүх нийтээрээ хүртээмжтэйгээр, оршин суугаа газраасаа санхүүгийн дарамтгүйгээр авах боломжийг бүрдүүлэхэд бэрхшээл учирсаар байна.
 
Иймд бид цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх тогтолцоог хөгжүүлж, харилцан уялдаа холбоо бүхий нийгэм, улс төр, эдийн засгийн орчин нөхцөлтэй уялдуулан цогцоор нь төлөвлөх, төлөвлөлтийг САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ хүрээнд хийж хэвших нь чухал байна” гэдгийг онцоллоо.


 Хэлэлцүүлгийн үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Стратеги инновацийн төвийн зохицуулагч Эми Коуторн хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар алсын хараа 2050 хүрээнд урт хугацаацы төлөвлөлтийг хийх стратегийн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаад талархалтай байна. Монгол Улсад зохион байгуулагдаж буй уг уулзалт, хэлэлцүүлгүүд нь Номхон далайн баруун эргийн улсуудад жишиг болохуйц уулзалт хийгдэж байна. Учир нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улс алсын хараа 2050 хүрэхэд хүссэн цэгээсээ  буюу төлөвлөсөн ирээдүйгээсээ эргэн төлөвлөх нь шинэлэг аргачлал болж байгаа. Ингэснээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх юм. Уг уулзалтаас “өөрчлөлтийн хөтөлбөр” гарах юм. Энэ нь иргэдэд сайн сайхан амьдрахад бодлогын дэмжлэг үзүүлж байгаа юм. Монгол Улсын туршлагаас үндэслэн бусад улс орнууд мөн суралцан өөрчлөлтийн хөтөлбөрөө гаргах хүлээлттэй байна” гэлээ.
 

Стратегийн хэлэлцүүлэг нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд ДЭМБ, ЭМЯ, НХХЯ, ЭМХТ, эмнэлгийн удирдлагууд болон Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв нийт 70 орчим албаныхан оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642543
0 эможи

keyboard_arrow_up