“Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлэг-өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно
“Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлэг-өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөөллийг хүлээн авч уулзан, ирэх даваа гарагаас буюу 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах “Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг”-ийн талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын "Эрүүл Монгол хүн" төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, Стратеги, Инновацийн газрын зохицуулагч Эми Кауторн, мэргэжилтэн Фанетте Брандалак болон бусад албаныхан оролцлоо.
Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр ирээдүйд бий болох өөрчлөлтийг урьдчилан харж, өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйд суралцах юм.
Энэхүү арга хэмжээг дэмжин ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, стратеги инновацийн газрын зохицуулагч хатагтай Эми Кауторн болон мэргэжилтэн Фанеттэ Брандалак нар 11 сарын 13-24-нд Монгол Улсад ажиллаж, Олон улсын ирээдүй судлалын мэргэжилтнүүд семинарыг чиглүүлнэ.