Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан 103-ын эмч, жолооч нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа

2022 оны 11 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.

Arslan.mn

Тэд  тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь бид яаралтай тусламж үзүүлсэн. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөөд, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642496
8 эможи

Баасандулам
2022-11-20 02:12
Тангарагтаа үнэн ч 4 хүний амь аварсан ачтангуудад төр засаг өшөө их ард түмний өмнөөс шагнал олгох нь зүйтэй байх шүү. 2 залуудаа салбарын тэргүүний медаль шагнагдсанд баяр хүргэе
С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up