ХӨСҮТ: Налайх нэг сургуулийн 19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн. Тандалтын баг ажиллаж байна

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс өчигдөр орой Налайх дүүргийн нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого болсон талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн байна гэдэг мэдээлэл манайд ирсэн. Энэ дагуу холбогдох тандалтын нэгж ажиллаж байна.

Түүнчлэн Налайх дүүргээс ЭХЭМҮТ-д тодорхой тооны хүүхдүүд хоолны хордлогын шинж тэмдэгтэй ирж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Тандалтын багийн эцсийн дүн гарах арай болоогүй. Хэрэв хоолны хордлого гэж сэжиглэж байгаа бол үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийгдэнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642481
0 эможи

keyboard_arrow_up