ЭМЯ: Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

2022 оны 11 сарын 17

Өнөөдөр уушгины архаг бөглөрөлтөт өвчинтэй тэмцэх өдөр (World COPD Day). Энэхүү өдрийг тэмдэглэж буйн гол зорилго нь дээрх өвчнөөс сэргийлэх, эмчлэх, оношлох тухай мэдээ мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх замаар уг өвчинтэй тэмцэх явдал юм.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 01-р тогтоолоор уушгины артерийн бүлэнт бөглөрлийн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан.

Ингэхдээ энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 898 мянга, мэс заслын тусламж, үйлчилгээг 2.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд эмийн эмчилгээний нийт төлбөрийн 134.700 төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээний 305.100 төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай энэ линкээр орж танилцаарай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642443
0 эможи

keyboard_arrow_up