ГССҮТ БНСУ-ын “Хьюндай“ нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, БНСУ-ын “Хьюндай Нэгдсэн” эмнэлэгт зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, захирал Ким Бу Собтой уулзан  хамтран ажиллахаар болжээ.

Хьюндай Нэгдсэн Эмнэлэг нь 1998 онд байгуулагдаж, одоо 80 орчим мэргэжлийн эмч, 600 гаруй ажилтантайгаар үе мөч нуруу нугасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, ходоод гэдэсний дурангийн мэс заслын тасаг, эрүүл мэндийн үзлэг, зүрх судасны тасаг зэрэг 10 төрлийн мэргэжлийн тасаг нэгдсэн системээр эмчилгээ үйлчилгээг хүргэж ажиллаж байна. 

Ташрамд дурдахад, тус эмнэлэг нь 2009 оноос эхлээд Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, хэцүү хүнд амьдралтай хүмүүст 36 удаагийн 600 гаруй үнэгүй  мэс засал, 10,000 орчим хүнд үнэгүй үзлэг шинжилгээ хийсэн байна. Мөн Солонгост амьдарч буй гадаад ажилчид, оюутнууд, хууль бус оршин суугчдад эмчилгээ хийх бүрэн эрхийг БНСУ-ын ЭМНХЯ-ны зөвшөөрлөөр авсан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642338
0 эможи

ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up