О.Дашпагам: Томуугийн дархлаажуулалт улсын хэмжээнд 43 хувьтай байна

2022 оны 11 сарын 11

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний эсрэг дархлаа тогтоохын тулд орон даяар дархлаажуулалтыг эхлүүлж, зорилтот хэсгийн иргэдийг дархлаажуулж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам " Томуугийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Монгол Улс энэ жил 545 мянган хүн тун томуугийн эсрэг гурав болон дөрвөн цэнт вакциныг хүлээн авсан. Үүнээс 53 хувийг нь Улаанбаатарт, 47 хувийг нь орон нутагт хуваарилсан. 

Томуугийн эсрэг вакцин хийх зорилтот бүлгийн хүн амыг тодорхойлохдоо томуугаар өвдөх болон хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг сонгодог. Бага насны буюу тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй байдаг тул томуугийн вакцинжуулалтын хамгийн чухал хэсэг болдог. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан болон бусад ажил мэргэжлийн шаардлагаар зарим байгууллагын ажилтнууд томуугийн вакцин хийлгэдэг.

Манай улсад ковидоос бусад халдварт өвчин болох томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа. Зарим аймагт үүний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжсэн. Дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн бөгөөд томуу, томуу төст өвчний хүндрэлээр хүмүүс эмнэлэгт хэвтэж байгаа." гэв.  

Иргэд та бүхэн харьяа сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандан томуугийн эсрэг вакцинд хамрагдаарай. Хүүхдүүдийн хувьд цэцэрлэг, сургуулиар нь дамжуулан томуугийн эсрэг вакцины мэдээллийг өгч, эцэг, эхэд мэдээлсний дагуу зөвшөөрлийн хуудасны үндсэн дээр вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа аж.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642308
0 эможи

Зочин
2022-11-11 15:55
Томуугийнхаа дархлаажуулалтыг хийгээчээ
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up