ЗӨВЛӨМЖ: Омикроны BQ.1.2 шинэ хувилбарын илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД

2022 оны 11 сарын 09

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр "ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн." гэв.

Дамжих тархах хурд бусад хувилбарын адил өндөр. Нууц үеийн хугацаа богино.

Илрэх шинж тэмдэг:

  • Ядрах
  • Халуурах
  • Чичрүүдэс хүрэх
  • Ханиалгах
  • Амьсгал давчдах.

Уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.

BQ.1.2 хувилбар оношлогдсон таван хүний хоёрт нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Гурван хүнд нь халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлжээ.

Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642254
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up