Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв “Гавал тархины гэмтлийн дурангийн мэс засал“-ыг АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

2022 оны 11 сарын 08

Arslan.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад тус эмнэлгийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг Монголд анх удаа "Suction bovie" багажийн тусламжтайгаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага зэрэг олон ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642214
0 эможи

keyboard_arrow_up