Дарханы НЭ-ийн дарга Б.Мөнхбат : Нийт 3 ангийн сурагчдыг хүчилтөрөгчийн эмчилгээнд шуурхай оруулж байна

2022 оны 11 сарын 08

Arslan.mn

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт ямар нэгэн хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл гарсан. 

Энэ талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат тодруулахад, " Сургуулиас ирсэн хүүхдүүдийг эмнэлэг дээр яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн, эрэмбэлэн ангилж байна. Нэлээд олон тооны хүүхэд байна. Яг одоогийн байдлаар нийт гурван ангийн сурагчдад ирсэн гэсэн тоо байна. Ирсэн сурагчдыг хүчилтөрөгчийн эмчилгээнд оруулж байна. Гамшгийн үеийн бэлэн байдлаар эмч, сувилагчид яаралтай тусламж үзүүлж байна. Одоогийн байдлаар биеийн  хүнд хүүхэд гараагүй байна.

Одоогоор яг ямар хий цацагдсан нь тодорхойгүй байна. Хий цацагдсан асуудлаас үүдэн аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай  нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642195
5 эможи

keyboard_arrow_up