ЗӨВЛӨМЖ: Ханиад томууны үед сода, хужир, цайны хужраар хоолойгоо зайлах нь үр дүнтэй
2022 оны 11 сарын 04
Томуу, төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ээлжит зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэж байна.
Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг (УАУТХЭ)-ийн Хүүхдийн уламжлалтын их эмч Г.Ганболд “Гэрийн нөхцөлд хоолойгоо зайлах маш олон арга байдаг. Жишээлбэл сода, давс, хужир, цайны хужир, ямар нэгэн харшилгүй тохиолдолд нимбэгний шүүс, саримсны шүүс, царвангаар хоолой зайлж болно.
Хамгийн энгийнээр содатай уусмал бэлтгэхдээ 100 грамм буцалсан усанд хоёр грамм орчим сода хийгээд ямар нэгэн тунадас үүсэхгүй болтол нь хутгаж хоолойгоо зайлах арга юм. Энэ үйлдлээ 5-10 удаа хийнэ" гэж дараах зөвлөгөөг өгч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642087
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс