Ц.Билэгтсайхан: Эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилдог молекул биологид суурилсан GeneXpert шинжилгээг 41 лаборатори ашиглаж байна

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

Монгол Улсад “Сүрьеэгийн лабораторийн үндэсний зөвлөгөө”-ийг 1999 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн. Тэгвэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр “Сүрьеэгийн лабораторийн үндэсний XIV зөвлөгөөн”-ийг “Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуяг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ, Глобаль сан болон АШУҮИС, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ийн төлөөлөл зэрэг 120 гаруй эмч, мэргэжилтэн оролцож байна.  

Arslan.mn
Манай улсын хэмжээнд сүрьеэг оношлох, эмчилгээний явц, төгсгөлийн үр дүнг хянах зорилгоор сүлжээ лабораториудад жилд дунджаар 40,000 гаруй хүнд лабораторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лаборатори нь байгуулагдсан цагаасаа ДЭМБ-ын зөвлөмж болгож буй шинэ арга технологийг өөрийн орны практикт үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. 

" ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд 41 нэгжид нэвтрүүлж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдсэн"

Arslan.mn

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН " Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн молекул биологид суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 41 нэгжид ашиглаж байна. Богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдүүлсэн байна. 

Сүрьеэгийн лабораторийн үндэсний зөвлөгөөнийг 2-3 жил тутамд зохион байгуулж, үндэсний хэмжээнд лабораторийн тусламж үзүүлэхэд олсон ололт амжилт, тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн даван туулах цаашид бид юун дээр илүү анхаарах талаараа ярилцаж, цаг тухайд нь хариу арга хэмжээ авч ирсэн. 

Оношилгоо эмчилгээнд сүүлийн үеийн арга технологийг ашиглах, нутагшуулахтай холбоотой лабораторид суурилсан олон төрлийн судалгааг бид хэрэгжүүлж ажиллаж байгаа. 

Монгол Улсын засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас “Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл”-ийн хүрээнд “Сүрьеэ болон Ям өвчний хяналт” төслийг 2020 оны 11 сараас эхлэн хэрэгжүүлж байна. 

Энэ төслийн хүрээнд бид молекул эпидемиологийн судалгаа хийх чадавхийг бүрдүүлж бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг өөрийн орны лабораторид хийх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр сүрьеэгийн халдварын тархалтыг хяналтанд оруулахад ахиц дэвшлийг бид авч ирнэ." гэдгийг онцлов.

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642072
0 эможи

ХӨСҮТ
Ц.Билэгтсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up