Бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас БҮРЭН ХАРИУЦНА

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон орон нутгийн ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642053
0 эможи

keyboard_arrow_up