САЙН МЭДЭЭ: СХД-ийн эмнэлэг 15 ажилтандаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

2022 оны 10 сарын 31

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Үүнд, орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд, ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд, иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд тус тус олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулсан байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641954
1 эможи

keyboard_arrow_up