Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Зүрхний аблаци түлэх“ ШИНЭ ЭМЧИЛГЭЭГ амжилттай НЭВТРҮҮЛЖ эхэллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ " эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан.
БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран " Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой 5 тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Хамтран ажилласан Кореа их сургуулийн АНАМ эмнэлгийн хамт олон, УНТЭ -ийн Зүрхний төв болон дэмжин оролцсон хамт олондоо талархал илэрхийлж байна.









