“СУВИЛАГЧДАА ТУСЛАЯ“ хандивын аянд нэгдээрэй
Ард олныхоо эрүүл энхийн манаанд тангараг өргөн мөр зэрэгцэн ажиллаж яваа "Хайртай ээж, халамжит хань, аврахуйн үйлстэн, алтан гарт сувилагч" бүсгүй Д.Бямбасүрэнд сэтгэлийн дэм хайрлан хандивт нэгдэхийг эрүүл мэндийн салбарынхаа сайхан сэтгэлт та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.
Тэрээр 2019 оны есдүгээр сараас Хорионкарцинамо хорт хавдрын онош тогтоогдон ХСҮТ-д сүүлийн гурван жил орчим эмчилгээ хийлгэж, биеийн байдал эрс сайжирсан. Харин одоо маш яаралтай тархины хавдрын туяа эмчилгээг хими эмчилгээтэй хослуулан БНСУ-ын Samsung Medical Seoul эмнэлэгт хийлгэх шаардлагатай болжээ. Эмчилгээний нийт зардал 190 сая төгрөг бөгөөд та бүхний хандиваар бүрэн эдгэрэх боломжтой юм.
Та бүхэн халуун гараа сунгаж, чин сэтгэлийн хандиваа өргөнө гэдэгт итгэлтэй байна.
ХАНДИВЫН ДАНС: 5304601092 Д.БЯМБАСҮРЭН, 5303133293 Б.БУЯННЭМЭХ
ХОЛБОО БАРИХ: 95327766, 99032301