“Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв“-д хандсан нийт иргэдийн 38,8 хувь нь эмнэлгийн байгууллагад ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Хавдар Судлалийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Хүрэлсүх нар оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.
Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 10 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд нийт 201 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 126 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 62.6 хувьтай байна.
Нийт хандсан иргэдийн 50 хувь нь гомдол, 3.9 хувь нь санал, 7.1 хувь нь хүсэлт, 38.8 хувь нь талархал илэрхийлж хандсан. Иргэдээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна. Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:
- Эрүүл мэндийн яам-23.4%
- Халдварт өвчин судлалын үндэсний төв-19.5%
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-18.2%
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг-10.4%
- Гэмтэл согог судлалын үндэсний төв-6.5%
- “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-5.2%
- Улсын гуравдугаар төв эмнэлэг-5.2%
- Эрүүл мэндийн хөгжлийн төв-3.9%
- Амгалан амаржих газар ТМЭ-2.5%
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг-2.5%
- Хавдар судлалын үндэсний төв-1.2%
- Хүүхдийн төв сувилал-1.3%
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харвал:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-35.0%
- Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-14.2%
- Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-12.9%
- Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-11.6%
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-9.0%
- Бусад-7.7%
- Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-7.7%
- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-1.2%
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.