ЭМЯ: Өвөрхангай аймгийн 16 мянган иргэн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд ХАМРАГДЛАА
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл Өвөрхангай аймгийн иргэд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 16051 хүн хамрагдсан байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн 2495 нь тав хүртэлх нас, 8626 нь 6-17 нас, 2585 нь 18-30 нас, 964 нь 31-45 нас, 922 нь 46-60 нас, 459 нь 61-ээс дээш насныхан байна. Энэ онд аймгийн нийт хүн амын 40 хувь буюу 47100 иргэнийг эрт илрүүлэгт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
17 хүртэлх насны хүүхдийн үзлэг:
Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд ерөнхий үзлэг, 7 төрлийн өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, ам хөндийн үзлэг, зөвлөгөө өгнө.
18-аас дээш насныхны үзлэг:
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий аймгийн БОЭТ, Хархорины нэгдсэн эмнэлэг, Ариунсанаа, Ачтан-Ирээдүй, Чинмэнд эмнэлэгт үзлэг оношилгоо хийнэ.