Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар 6 настай хүүхдийн ходоодноос гадны биет авах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийжээ
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан 6 настай хүүхдийн ходоодноос гадны биет авах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэс заслын багт мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нар ажиллажээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудын БОЭТ-үүдэд 10,8 тэрбум төгрөгөөр ангиографийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байгаа билээ.