ХӨСҮТ: 18 хүртэлх насны хүүхдүүдэд сүрьеэгийн далд халдвар ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭГ хийж эхэллээ

2022 оны 10 сарын 25

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болжээ.

Шинжилгээгээр хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм. 

БНСУ-ын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлжээ.

"Иргэд өөрсдөө сүрьеэгийн халдвар авсан эсэхээ шинжлүүлээд, хэрэв халдвартай болох нь батлагдвал бактери унтаа байдалд байхад нь далд халдварын эмчилгээг хийлгэж сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтойг доктор Э.Оюунчимэг хэлж байв.

Манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар сүрьеэгийн нийт тохиолдлын хүүхэд эзлэх хувь 12.3 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 2-3 дахин өндөр байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641746
0 эможи

BAT
2022-10-25 23:38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up