Ц.Чинбаяр: Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд томуугаар өвчилсөн тохиодолд, хүндрэх эрсдэлтэй учир дархлаажуулалтад хамрагдахыг ЗӨВЛӨЖ БАЙНА

2022 оны 10 сарын 25

Томуугийн тархалтын өнөөгийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр, Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.

Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгаж зорилготой юм. Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал хүндрэх эрсдэлтэй учир ийм хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641745
0 эможи

BAT
2022-10-25 23:38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up