​​​​​​​Налайх дүүргийн ЭМТ-ийн мэс заслын эмч нар ГССҮТ-ийн багтай хамтран анх удаа ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫГ амжилттай хийжээ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүрэгтээ анх удаа "Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал" оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй  иргэнд хамтарсан мэс заслыг амжилттай хийжээ. 

Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран хийжээ. 

Өвчтөн Баянзүрх дүүргийн иргэн Б нь өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641666
1 эможи

keyboard_arrow_up