Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасаг нь БӨӨРНИЙ ХАВДРЫН үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасаг нь БӨӨРНИЙ ХАВДРЫН үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна.

Үүнд:  Бөөр, шээсний замын чулуужих өвчин, хорт хавдар, бөөрний хавдар, давсагны хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн үргүйдэл судлалын мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг нэг зөвлөх эмч, дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэйгээр хийж байгаа аж.

Энэ талаар тус эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн мэс заслын эмч А.Ханхонгор "Бөөрний мэс заслын тасаг нь бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн  тусламж үйлчилгээг  үзүүлж байна. Үүнд бөөр шээсний замын чулуужих өвчин, хорт хавдар, бөөрний хавдар, түрүү булчирхай болон давсагны  хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн  үд эс судлалын мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг зөвлөх нэг эмч, нийт дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй үзүүлж ажиллаж байна.

Бөөрний хорт хавдрын үед  бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн болон бүхэлд нь тайрах аргаар хийдэг. Үүнийг хэвлийн дурангаар болон нээлттэй  мэс заслын аргаар хийж байна. Тухайлбал, олон улсын стандартаар  хэвлийн арын зайгаар  бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн тайрах мэс заслыг түлхүү хийж байна. Дурангийн мэс засал нь нээлттэй мэс засалтай харьцуулахад шарх, сорив бага байдаг бөгөөд мэс засалд орсон хүн амьдралын энгийн хэв маягт ороход хурдан. Жишээлбэл, 5-6 хоног л зарцуулж байна. 
Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд хоёр жилийн хугацаанд эмчийн хяналтад байдаг. Үүнээс хойш хяналтыг таван жил дотор өвчтөний өөр бусад эрхтэнд хавдрын үсэрхийлэл гарахгүй бол тухайн хүн бүрэн эдгэрсэн гэж үзэж байгаа. Хорт хавдрын дараах хяналт болон тусламж үйлчилгээг манай эмнэлэг хийж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641643
0 эможи

Manfe
2024-04-03 06:39
Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Mane
2024-04-02 23:12
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. Та сонирхож байгаа бол эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up