ГССҮТ-д Франц Улсын Орлеон хотын Төв эмнэлгийн эмч нар ажиллалаа

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 22 жилийн турш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ажилчид туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас болж завсарлаад байсан юм.

Аравдугаар сарын 5-17-ны өдрүүдэд Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Лоран Брэт, Сабин Рэно нар ГССҮТ-т ирж ажиллалаа.

Энэ үеэрээ Дүрс оношлогооны тасгийн эмч нартай хамтран 100 гаруй хүнд үзлэг, оношлогоо хийж, 14 эмчлүүлэгчдэд үений эмгэгийн эмчилгээг хийсэн байна. Мөн их эмч Бертран Мюнкенштарм ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасагт ажиллаж, хэвтэн эмчлүүлж буй 40 орчим өвчтөнд хамтарсан үзлэг хийж, 10 өвчтөнд хамтарсан мэс заслын эмчилгээг хийхээс гадна сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нартай хамтран 30 эмчлүүлэгчдэд хөдөлгөөн засал, эмчилгээг хийжээ.



Үүнээс гадна Нэгдсэн лабораторийн тасгийн бактериологийн шинжилгээний хэсэгт Франц улсын микробиологич Лоран Брэт 200 гаруй шинжилгээний үр дүнг гаргаж, шинээр боловсруулсан стандарт ажиллагааны заавартай танилцан эмч, лаборантуудад цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох олон арга техник заавар зөвлөгөөнүүдийг өгч ажилласан байна.
Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа талууд энэ үеэр илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641621
0 эможи

keyboard_arrow_up