Энэ жил ЭМЯ-аас урологийн дурангаар 15 аймгийг ханган, эмч нарыг сургаснаар орон нутагт 472 мэс заслыг хийжээ

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

Монголын Урологи, Андрологийн эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ЗОРИЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт  эхэллээ.

Хуралд улсын болон  хувийн эмнэлэгийн эмч нараас гадна БНСУ ба БНХАУ эмч нар оролцож байна. 

Arslan.mn

Хурлын нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд 2021-2022 онд ЭМЯ зүгээс 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Урологийн дурангаар 15 аймгийг ханган, орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулж,  472 мэс заслыг хийсэн. Ингэсээр орон нутгаас лавлагаа шатлалын эмнэлгийг зорих урсгалыг бууруулж, иргэдийн зардлыг хэмнэж чадсан.

Анх ЭМЯ-ны шийдвэрээр 1957 онд бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийх бөөрний мэс заслын кабинет анх байгуулж, УГТЭ-н ерөнхий мэс заслын тасагт таван орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхэлж байсан түүхтэй бөгөөд үүнээс хойш 65 жилийн хугацаанд үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хичээл зүтгэлээр энэ салбар хөгжин дэвшиж, өргөжин тэлж эдүүгээ 110 гаруй эмч, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх гурван тасагтай болсон. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд бий болж ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсаас Урологийн чиглэлээр гадны орнуудад мэс засал хийлгэх шаардлагагүй болсон ба тусламж, үйлчилгээний хүлээгдэл  2-3 дахин багассан. ЭМЯ нь урологийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулах зорилгоор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна." гэдгийг онцоллоо.   

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641593
2 эможи

MONGOLIA NEWS
2022-10-20 21:29
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: 19099134258
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up