ЭМЯ: Эмч нарыг БНСУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

2022 оны 10 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийг ханган ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургахаас гадна гадаад улсад туршлагатай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг Монгол Улсад урьж ажлын байран дахь сургалт, хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн мэс засал зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаад эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ба уг хөтөлбөрт хүсэлтээ ирүүлэх зарын дагуу чих хамар хоолой, мэдрэлийн чиглэлээр нийт 33 эмч холбогдох материалаа ирүүлсэн байна.

Ирүүлсэн материалын бүрдэл, тавигдах шаардлага хангасан 13 мэргэжилтний мэдээлэл, холбогдох материалыг БНСУ-ын талд хүргүүлээд байна. Эдгээр эмч нар нь дараагийн шалгаруулалт болох англи хэлний ярилцлага шалгалтад 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор хамрагдана. Ярилцлагыг БНСУ дахь сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулах юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641531
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up