Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сан 100 хувь хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан.
Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3-4.5 сая төгрөгөөр санхүүжүүлдэг.
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилтийг ЭМБ-уудад олгоод байна.
Умайн хүзүүн хор хавдрын тусламж, үйлчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой юм.
Эх сурвалж: polit.mn
|









