“Өргөө“ амаржих газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Батболд гэж ХЭН БЭ

2022 оны 10 сарын 17

Arslan.mn

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг өнгөрсөн пүрэв гарагт томилсон. 

Тэрбээр 2016 оноос хойш “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд 25 жил эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа ба Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн “Зөвлөх” зэрэгтэй аж.

Ажлын туршлагын хувьд:

  • 2016 оноос Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Захирал 
  • 2006-2016  Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч
  • 1997-2006   Улаанбаатар Төмөр Замын төв эмнэлгийн  Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажиллаж байжээ.

Ажиллаж байх хугацаанд Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 13 бүтээл нийтлүүлсэн ба үүнээс дурдвал "Нийслэлийн амаржих газруудын үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төсөөлөл ба бодит байдлаар тодорхойлсон дүн", "Төрсөн эхчүүдийн эргэн хэвтэлтийн байдал. Эх барих эмэгтэйчүүдийн, хүүхэд судлал" гэх мэт. Харин олон улсын эрдэм шинжилгээний 4 хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна. 

Ц.Батболд  өнөөдөр  ажлаа хүлээн авна.

Тэрээр "Амгалан" амаржих газрын даргаар ажиллаж байх хугацаанд тус эмнэлэгт дараах өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийжээ. Тухайлбал,

Ажилтны нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд:

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн ба шинэчлэлийн үр дүнд эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах боломжийг улам бүр нэмэгдүүлсээн бөгөөд 2022 оны 4 дүгээр сард нийт эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 10-15 %-иар, 7 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 10-20 %-иар тус тус үе шаттай нэмэгдүүлсэн байна.
  • Мөн хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэн нийт ажилтнуудад үндсэн цалингийн 100%-ийн урамшуулал, 8 эмч, ажилтны зардлыг 100 хувь дааж гадаад улсад сургалт, аялалд хамруулсан.
  • Өнгөрсөн 8 дугаар сард нийт  102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн  эрхийн бичиг 5 ажилтанд олгожээ.

Эмнэлэгт шинэ техник, техологи нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015-ыг стандартыг амжилттай нэвтрүүлэсэн.
  • Тус амаржих газар нь 258 эмч, эмнэлгийн ажилтнуудтай, жилд 9000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж, эх барих ба эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслын практикт дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшууласан.
  • Эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээ, тэр дундаа ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ  мэс заслын тусламж үйлчилгээг   нээлттэй  болон дурангийн аргаар  хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Молекул биологийн шинэ лабораторитой болсон бөгөөд ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.
  • Эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болон резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн "Амгалан" амаржих газар юм.
  • Тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ инновациудыг нэвтрүүлсэн бөгөөд  умайн хүзүүний хавдар, хөхний хавдрын оношилгоо эмчилгээ хийж, эрсдэлтэй жирэмслэлтийг амбулаторит хянаж байна.
  • Өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг шинээр засварлан, бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан бөгөөд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог  хийж байна. 

Гадаад хэлний мэдлэг:

  • Орос хэл
  • Солонгос хэл
  • Англи хэл

Нэмэлт мэдээлэл:

  • Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Ази далайн орнуудын  Эмэгтэйчүүдийн Хавдрын Нийгэмлэгийн гишүүн
  • Ази – Номхон Далайн орнуудын Эмэгтэйчүүдийн Дурангийн Мэс Засалчдын Нийгэмлэгийн гишүүн
  • Монголын Хавдрын нийгэмлэгийн удирдах зөвлөл гишүүн
     
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
2
angry an post
641413
27 эможи

Мөнхдэлгэр
2022-10-20 07:32
Ээжийн маань хагалгааг амжилттай хийж байсан мундаг эмч минь. Ажлын их амжилт хүсье.
Зочин
2022-10-18 17:16
Эх хүүхдэд ээлтэй, үнэ төлбөргүй үйлчилгээтэй, эмч мэргэжилтнүүд нь ажил мэргэжилдээ дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч, үйлчилгээ нь соёлтой, хандлага нь зөв, харилцаа нь боловсон тийм хамт олон болохыг хүсье
Зочин
2022-10-18 16:02
Залуу зөв эмч нараа дэмжих хэрэгтэй шүү. Гэхдээ удирдах албан тушаалд туршлагатай хүн хэрэгтэй л бдаг
zochin
2022-10-18 14:31
Авилгачидтай хатуу тэмцэнэ шүү гээд эр хүн шиг хэлчихэж чадахгүй гөлөлзөж харагдана билээ.Байдаг л нэг бөөрөнхий найзан дундаа гэлдэрсэн хүн шиг санагдсан.Харж л байя.
Зочин
2022-10-18 12:19
Нэг төрөхийн даргыг нөгөө даргаар сольдог нь ямар араншин бэ? Өөр менежер байхгүй юу? Үнэхээр мерит зарчим хаана ч алга. Ингэж нэмэгдэхүүний байрыг сольж яадаг байнаа???Болих хэрэгтэй шд.
Зочин
2022-10-18 12:17
Одоо сайжирсан юм болов ууда Түүнээс бишАмгаланг аймшиг л гэдэг байсан ер нь эмч нар ялангуяа эмэгтэй эмч нар бол ааш авир гэж адсага шүү дэ Нэг их загнаж зандарсан хүмүүс Эмч хийж өөрийнхөө талхаа олж идэж байгаагаа мэддэггүй хямсгарууд Ямар биднийг үгэгүй үзээд байгаа биш Үнэгүй эмчлээд байгаа биш Хоолоо олж идэж яваа мэргэжил нь гэдгээ ойлгохгүйДургүйцэн дургүйцэн ажиллах хэрэггүй шүү дээ Цаана чинь зөндөө залуу эмч нарт ажлын орон тоо олдохгүй байж бна Зайгаа тавьж өгч болно шүү
bulgaa
2022-10-18 11:26
чадвартай сэтгэлтэй эмчдээ чаднаа
Зочин
2022-10-18 11:18
Наана шударга царайлдаг балиар хүн ш дээ. Бас л мөнгөний эзэн ш дээ.
Баярсайхан
2022-10-18 10:37
Үйлс нь дэлэгрэх болтугай
Зочин
2022-10-18 08:11
Орон гаоан балай авгай Энхцэцэгээс салсан нь болжээ.Яаж тийм өөртөөгөө адил авгай нар цуглуулж чаддаг бнаа.
Зочин
2022-10-18 08:10
Хавдар бна өвчлөл Монголд 1 номер.тэр дундаа эмэгтэйчүүдийн чиглэлийн хавдар 1,2 дугаар байрнаас буухгүй л явж бгаа. Дарга бол яг энэ чиглэлийн хүн бна ш дээ. Юу хийсэн юм бол. Нийгэмлэгийнх нь гишүүн юм бна. Eр нь бол одоо эмнэлгийн аль ч дарга цэрэгт итгэх итгэл үнэндээ алдарсан ш дээ. Өвчтөн нь мөнгө болж харагддаг.энэ 1р төрөхийн дуулианаар хот хөдөөгийн аахар шаахар хахуулийн эмч,сувилагч нар ийгээс нэг доргиж бгаа байх даа.
Зочин
2022-10-18 07:39
За ёстой хөх инээд. Энэ Батболд бол Бямбадоржийн тавиул, олигтой амьтан биш салбар нь мэднэ. Сахил хваад шал дордов
Иргэн
2022-10-18 07:12
Дээрээ суудлаа олохгшй бол доороо гүйдлээ олохгүй гждэг яасан үнэн үг вэ.
Иргэн
2022-10-18 07:10
Хавдарт мөнгөжсөн амбиц нь дийлдэхгүй л хүн биздээ. Хоёр төрөхийн дарга зэрэг хийнэ гэнэ үү. Тархи нь хамуурсан сайд яахаа мэдэхгүй уймарчихсан
Zochin
2022-10-18 06:58
Urguu amarjihiin dotor bga nuguu huuli zabhruulagchidtai hir temtsej chadah bol doo! Deerees ni demjleg heregtei de
Зочин
2022-10-17 23:12
Үнэхээр чадварлаг, мэдлэг чадвар өндөртэй, сэтгэлтэй, зүтгэлтэй шударга хүн томилогджээ.
зочин
2022-10-17 22:48
УБТЗ -ын нэгдсэн эмнэлэгт 10 жил ажилласан юм бна. УБТЗ -аар дамжсан хүн босоо удирдлагын зарчмаа мэддэг, хэзээ ч дуудахад бэлэн, багаар ажиллаж, ачаалал даах чадвартай хаа ч очсон гологдохгүй болдог юм даа.
Зочин
2022-10-17 22:44
Чадварлаг, өндөр мэдлэгтэй эмчийг томилжээ. Амгалан амаржихийн ажил, үйлчилгээ, тав тух, эмч мэргэжилтнүүдийнх нь мэдлэг чадвар сүүлийн үед эрс сайжирч байгаа шүү дээ. Хаалгаар нь ороход л анзаарагдаж байна лээ.Өргөө амаржихийг ч гэсэн энэ дайны болгох эхлэлийг Батболд эмч хийнээ гэдэгт эргэлзэхгүй байна.
Зочин
2022-10-17 21:56
Амгалан амаржих хэр юм бол.бас мөнгө авдаг болуу.
Irgen
2022-10-17 16:13
AMJILT
Зочин
2022-10-17 12:20
Мундаг эмчид ажлын амжилт хүсэе. Энхцэцэгээр яадгы өргөө амаржихын эмч ажилчидын нэр төрийг гутаасан хэрүүлийн бузар энхцэцэгээр дутаа юу
Зочин
2022-10-17 10:11
Шударга ёсыг тогтоож шударга бус үйлдэлтэй тэмцэж чадах уу олон даргыг буулгасан газар гэх юм
keyboard_arrow_up