ЭМЯ: “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилгыг 2024 онд АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэлжээ.
 
Тус амаржих газар 1959 оноос хойш 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. 

Өөрөөр хэлбэл, 63 жилийн дараа "Хүрээ" амаржих газрын барилгыг шинээр барихаар болж байна. Шинэ барилгын ажлыг “Өгөөмөр дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор тус амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад, 2021 онд Засгийн газраас эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тус салбарт сүүлийн 12 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа аж.

Үүнээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж Хөвсгөл, Увс, Дорнод аймаг, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газрын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулжээ.
 
Мөн 2022 онд дээрх хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”, “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлэг гэх мэт томоохон барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдвэрлэсэн байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641200
0 эможи

keyboard_arrow_up