Б.Оюундарь: Глобаль Сангаас Монголд сүрьеэгийн чиглэлээр 52.6 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зохицуулагч Б.Оюундарь " Глобаль сан 2002 онд анх удаа НҮБ-ын санаачилгаа ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх чиглэлээр байгуулагдсан.  Дэлхийн банкны амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар өвчлөл ихтэй улс орнуудад Глобаль сангаас улс орнуудад санхүүжилт олгодог. Ингэхдээ 3 жилийн хугацаатай санхүүжилт олгодог. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дараагийн 3 жилд буюу  2024-2026 онд эдгээр чиглэлүүдээр санхүүжилэх хөрөнгө болох 14.2 тэрбум ам.доллар босгосон. 

Монгол улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, сүүлийн жилүүдэд Ковид-19 халдварын хариу арга хэмжээнд зориулан 90 гаруй ам.долларыг Глобал сан буцалтгүй тусламжаар хүлээн авсан байгаа.  Үүн дотор сүрьеэгийн чиглэлээр 52.6 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2019 оны байдлаар Монгол улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээнд жилд дунджаар 10 гаруй ам.долларыг зарцуулдаг байснаас 81 хувь нь МУ-ын ЗГ-аас гардаг. Глобаль сангаас 18 хувь, үлдсэн нэг хувьд нь бусад олон улсын байгууллагуудаас гардаг тоон мэдээлэл байна.

Глобаль сангийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна, тоног төхөөрөмж , хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн чиглэлүүдээр олон ажлыг зохион байгуулдаг. Үүний нэг нь сүрьеэ өвчний оношилгоонд  GeneXpert төхөөрөмж 42 ширхэг,  үндэсний хэмжээнд 28 ширхэг зөөврийн рентген аппарат нийлүүлсэн. Мөн сүрьеэгийн чиглэлээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг резидентийн сургалтаар бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна." гэв.

Arslan.mn

Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн Сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа " Одоогийн хэрэгжиж байгаа сүрьеэгийн Үндэсний хэмжээний баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Глобаль сангийн багагүй хэмжээний санхүүжилтийг олгож байна. Тус санхүүжилтийн дийлэнх хувийг Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний эмийн ханган нийлүүлэлт, ОТЭС, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, оношилгооны шинэ арга техник болох 2 цагийн дотор тухайн хүний сорьцод сүрьеэгийн савханцар байгаа эсэхийг тодорхойлдог төхөөрөмжийг 2015 оноос хойш ханган нийлүүлээд, өнөөдрийн байдлаар ДЭМБ,Глобаль сангийн хамтаар 42 нэгжид сүрьеэгийн илрүүлэг шинжилгээг хийж байна. Энэ шинжилгээг хийхэд шаардлагатай бодисыг 100 хувь ханган нийлүүлж байна.

Мөн сүрьеэгийн тусламж үйлчилгээ тэр дундаа эрсдэлд бүлгийн дунд байгаа сүрьеэтэй өвчтөнүүдийн эмчилгээний хяналтыг өдөр болгон гэрт нь хүргэх үйлчилгээг 300 орчим сайн дурын идэвхтнээр дамжуулан хийж байна.

Мөн орон гэргүй, эмзэг эрсдэлд бүлэгт сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Монгол Улсын Улаанзагалмайн нийгэмлэгээр дамжуулан хэрэгжүүлж байна " гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640854
0 эможи

zochin
2022-09-28 22:30
ene sard ugdug sanhuujilt ni urkhiin niigmiin ajiltan , horoonii darga 2 l tohirood awchdiin bn lee... shalgaj uzeereidee....
keyboard_arrow_up