Ц.Билэгтсайхан: Олон улстай харьцуулахад ХҮҮХДИЙН СҮРЬЕЭГИЙН өвчлөл 3 дахин, ОЭТС-ийн тархалт 4-5 дахин ӨНДӨР байгаа
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" дээд хэмжээний чуулган уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан, ДЭМБ-тай хамтран хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан.
9-р сарын 15-16-ны хооронд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох нь" Олон улсын хурлыг зохион байгуулсан. Мөн есдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд сүрьеэгийн үндэсний хөтөлбөрөө үнэлэх үнэлгээний ажил хийгдэж байна. Тус үнэлгээг ДЭМБ-ын 5 эксперт, Глобаль сангийн 4 эксперт нар гаднаас ирж өргөн бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээг хийж байна.
Олон улсын хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжүүд, түүнчлэн үнэлгээний дүнгээ дээд хэмжээний уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад, төр болон төрийн бус байгууллагуудад танилцуулна.
2021 онд ДЭМБ сүрьеэгийн тархалт өндөртэй, тэр дундаа Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОТЭС)-ийн тархалт өндөртэй 30 орны нэг, үүнээс улбаалсан эдийн засаг, нийгмийн сэтгэлзүйн маш их дарамт өндөртэй 7 орны нэг гэж бүртгэсэн. Тиймээс бүс нутгаас тавьж байгаа бодлого, шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх үү, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоотой хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлуудыг дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.
100 мянган хүн амд тооцдог тооцооллоор:
- Сүрьеэгийн тархалт 757
- Өвчлөл 473
- ОЭТС-ийн тархалт, шинэ сүрьеэгийн дотор 5.3 хувь
- өмнө эмчлэгдсэн тохиолдлын 16.5 хувьтай тоо бий.
Түүнчлэн манай улсын өвчлөлийг олон улстай харьцуулахад хүүхдийн сүрьеэ 2-3 дахин өндөр, ОЭТС-ийн тархалт, өвчлөл 4-5 дахин өндөр байна. Эндээс харахад тархалт өндөр байна. Ковид-19 халдварын өмнө илрүүлэг 30 хувьтай байсан бол цар тахлын нөлөөгөөр энэ 10 хувиар буурч 20 хувь болсон." гэв.