Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгүүд ХСҮТ-тай хамтран хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна
2022 оны 9 сарын 26
Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор лавлагаа шатлалын УНТЭ,УХТЭ, УГТЭ болон Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлэгт тус бүрт 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулан, УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нар ХСҮТ-тэй урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд хүн амыг хортой болон хоргүй хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээ, хавдрын бүртгэл, хавдрын мэс засал, эрт илрүүлгийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхижуулах дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Үүнд
- Төгсөлтийн дараах сургалтыг тасралгүй олгож эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах
- Ажлын байран дээрх мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийж, өвчлөлийн шалтгаан нөхцлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх
- Хавдрын бүртгэл, тандалтыг эрчимжүүлэх
- Зайн оношилгоо, эмчилгээнд зөвлөн туслах зэрэг ажлууд хийгдэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
640785
0 эможи
Зочин
2023-02-10 19:24
Арай л дэндүү бишүү одоо бүүр бүх эмнэлэг хавсраад иргэд рүүгээ ХАВДАР ГЭЭЛ ДАЙРААД БАЙДАГ БОЛЖЭЭ .Арай л муухай юмаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс