ЖАГСААЛТ: Бөөр, шээсний зам, зүрх судас болон хавдрын эсрэг дааврын 24 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь төлнө

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

​Аравдугаар сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал,  халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэхээр болжээ.

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах аж. 

Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлэх юм байна. 

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх хэрэгтэй аж.

10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна.
Д/д Эмийн олон улсын нэршил /ЭОУН/ Эмийн хэлбэр Савлалтын
тун
Эмийг бичих эрхтэй эмчийн ангилал Эмийг хэрэглэх хүн амын бүлэг Худалдааны нэр Эмийн ангилал
1 амлодипин шахмал 5 мг B,C,D том хүн Амлодипин5 мг зүрх судасны эм
2 амлодипин шахмал 10 мг B,C,D том хүн Амлодипин10 мг зүрх судасны эм
3 амоксициллин шахмал, капсул 250 мг A, B,C,D том хүн Амоксициллин 250 мг халдварын эсрэг бэлдмэл
4 анастрозол шахмал 1 мг B, C, D том хүн Анастрозол1 мг хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм
5 аторвастатин шахмал 10 мг В, C, D том хүн Аторвастатин 10 мг зүрх судасны эм
6 аторвастатин шахмал 20 мг В, C, D том хүн Аторвастатин 20 мг зүрх судасны эм
7 бисопролол шахмал 2.5 мг B, C, D том хүн Бисопролол 2.5 мг зүрх судасны эм
8 бисопролол шахмал 5 мг B, C, D том хүн Бисопролол 5 мг зүрх судасны эм
9 бисопролол шахмал 10 мг B, C, D том хүн Бисопролол 10 мг зүрх судасны эм
10 валсартан шахмал 80 мг B,C,D том хүн Валсартан 80 мг зүрх судасны эм
11 валсартан шахмал 160 мг B,C,D том хүн Валсартан 160 мг зүрх судасны эм
12 вилдаглиптин шахмал 50 мг B, C, D том хүн Вилдаглиптин 50 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
13 гидрохлоротиазид шахмал 25 мг B, C, D том хүн, хүүхэд Гидрохлоротиазид 25 мг зүрх судасны эм
14 глимепирид шахмал 1 мг B,C,D том хүн Глимепирид 1 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
15 глимепирид шахмал 2 мг B,C,D том хүн Глимепирид2 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
16 глимепирид шахмал 4 мг B,C,D том хүн Глимепирид4 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/
17 летрозол шахмал 2.5 мг C, D том хүн Летрозол2.5 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
18 метформин шахмал 500 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL500 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
19 метформин шахмал 1000 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL1000 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл
20 рамиприл шахмал 5 мг B,C,D том хүн Рамиприл 5 мг зүрх судасны эм
21 рамиприл шахмал 10 мг B,C,D том хүн Рамиприл 10 мг зүрх судасны эм
22 сальбутамол ингляцийн цацлага 100 мкг/тун/200 доз B, C, D том хүн, хүүхэд Салбутамол100 мкг/тун/200 доз окситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд
23 тамоксифен шахмал 20 мг C, D том хүн Тамоксифен AB20 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/
24 фуросемид шахмал 40 мг A, B,C,D том хүн Фуросемид40 мг бөөр, шээсний замд нөлөөлөх эм
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640781
3 эможи

keyboard_arrow_up