COVID19: Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл өндөр байна

2022 оны 9 сарын 25

Arslan.mn

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна.

Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл өндөр байна.

Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 15 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 11 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Өмнөговь аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэж, 19 хүн хяналтад оржээ. Харин 85 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640736
0 эможи

keyboard_arrow_up