70 жилийн түүхтэй УНТЭ-ийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасаг БАЯРЫН ХУРЛАА хийлээ

2022 оны 9 сарын 23

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн 70 жилийн ойн БАЯРЫН ХУРАЛ болж байна.

Тус тасаг нь 2021 оны байдлаар 23,458 хүнд амбулаторийн үзлэг хийж, 629 хүн хэвтэн эмчилж, 595 хүн мэс засал хийхээс гадна Самалдгийг чих болон хавирганы мөгөөрсөөр нөхөн сэргээх мэс засал, Духны хөндийг дурангаар эмчлэх тусгай технологи ашигладаг мэс заслыг Монгол улсад анх удаа хийж нэвтрүүлжээ.

Арга хэмжээг нээж  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал үг хэллээ. Тэрбээр, "97 жилийн түүхт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэгэн хэсэг болох Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн 70 жилийн ойн баярын мэнд хүргеэ.

УНТЭ-ийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасаг нь оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол улсын хэмжээнд ЧХХ-н эмч нарийг төрөлжсөн мэргэжлээр тасралтгүй сургаж, бэлтгэж байгаа юм. Дундажаар жилд 10 элсэгч суралцаж, Улсын хэмжээнд мэргэжил дээшлүүлэхээр ЧХХМЗ, сонсгол судлал чиглэлээр мөн жил бүр 10 гаруй мэргэшсэн эмч нарыг бэлтгэж байна. 

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын болон ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар олон шинэ тоног төхөөрөмжүүдээр хангагдсан бөгөөд үүнээс нэг онцолбол ENT navigation system юм. Энэ шинэ технологийг ашиглан хүндрэлтэй болон гавлын суурийн мэс заслуудыг хийж эхлэх нөхцөл бүрдэж хамрын дурангийн хүрцээр өнчин тархины хавдар авах мэс заслыг манай эмнэлэг анх удаа АНУ-ы эмч нартай хамтарч амжилттай хийсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр  улсын хэмээнд хийгддэггүй байсан оношилгоо, мэс ажилбаруудыг хийж,  эмчлүүлэгчдэд хүндрэл багатай мэс заслын технологийн нэвтрүүлэх боломжтой болж гадаадад удсад энэ төрлийн үйлчилгээ авахаар зорих иргэдийн тоог бууруулж чадна.  

Өнгөрөгч онд Самалдгийг чих болон хавирганы мөгөөрсөөр нөхөн сэргээх мэс засал, Духны хөндийг дурангаар эмчлэх /Герман улсын профессор Волвган Драфын концепцоор духны хөндий, гавлын өмнөд хотгор, шүүрэн ялтсыг хамарсан хавдар, дефект, тархи нугасны шингэн гоожих, дахилтат хүндрэлтэй синуситийн үед хийгддэг тусгай технологи ашигладаг мэс заслыг Монгол улсад анх удаа хийж нэвтрүүлсэн/, олон улсад 2020 оноос нэвтрүүлж эхэлсэн Эмээр өдөөгдсөн унтуулгатай дурангийн шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд энэ нь ЧХХ-н өвчний үеийн оношилгоонд гарч байгаа дэвшил юм."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640714
0 эможи

keyboard_arrow_up