АМЖИЛТ: STREAM судалгааны үр дүнд Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 24 сарын эмэн эмчилгээг 9 сар болгож богиносгож чадсан“

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болж байна. Энэхүү форумын гол зорилго нь Монгол Улсад STREAM найман жилийн турш амжилттай хэрэгжүүлсний үр дүнд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг хэрхэн бууруулсан талаар дүгнэн олон нийтэд танилцуулж байгаа юм. 

Форумд ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, ХӨСҮТ, Олон улсын Глобаль сангийн Монголыг хариуцсан төлөөллүүд, Глобаль сангийн ҮЗЗ-ийн гишүүд, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүд,  салбарын судлаач, эмч, мэргэжилтнүүд зэрэг 70 гаруй хүн оролцож Сүрьеэг устгах үйл ажилгаанд гарсан ололт, амжилтаа дүгнэхээс гадна цаашид тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

“STREAM” судалгааг Монгол Улсад I, II үе шаттай амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өвчтөнд ээлтэй эмчилгээний горимыг бий болгож, анагаахын шинжлэх ухааны салбарт шинэ нээлт хийсэн. Тухайлбал, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 24 сарын эмэн эмчилгээг 9 сар болгон богиносгож чадсан том амжилтыг үзүүлжээ. 

Arslan.mn

Stream судалгааны удирдагч, Анагаах Ухааны доктор Ц.Базаррагчаа: Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орнуудын тоонд ордог.  Олон улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд  сүрьеэгийн дарамт өндөртэй эхний 7 орны тоонд орж байна.  2021 онд Монгол Улс нь Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дэлхийн 30 орны жагсаалтад орсон харамсалтай мэдээ байгаа.  "Сүрьеэг устгах" үйл ажиллагааны хүрээнд  Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна.Мөн тус үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийж байгаа.

Өнөөдрийн "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форумаар төрийн болон төрийн бус байгууллагууд сүрьеэг устгахад юу хийх талаар тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна. 

Мөн олон улсын байгууллагууд,  Глобаль сангийн төлөөллүүд болон салбарын судлаач, эрдэмтэд зэрэг 70 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсад төдийгүй дэлхийн дахинд Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг бууруулах баттай нотолгоо буюу эмчилгээний горим “STREAM” судалгааны үр дүнд гарсан байгаа. Энэ судалгааны ажлыг ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх холбооноос хамтран зохион байгуулсан. Үүний үр дүнд Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 24 сарын эмэн эмчилгээг 9 сар болгож чадсан. Энэ эмчилгээ Үндэсний удирдамжид ороод эмчилгээний горим практик нэвтрүүлээд, тарилгагүй уухаар болгосон.

Сүрьеэгийн  халдвар авсан хүн болгон өвчилддөггүй. Тэрийг далд хэлбэрийн сүрьеэ гэж хэлнэ.  Монгол Улсад далд халдварын сүрьеэгийн  урьдчилан сэргийлэх богино хугацааны эмчилгээ гарсан. Иргэн сүрьеэгийн хавьтал болсон бол урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгэж сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтой. " гэв.

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Н.Наранбат "Сүрьеэтэй тэмцэх ажилд хүрсэн  амжилтаа бататгаж, учирч байгаа бэрхшээлүүдээ нээлттэй ярилцаж байна. Сүрьеэтэй тэмцэх ажил бол зөвхөн ЭМЯ, сүрьеэгийн эмчийн ажил биш юм байна. Энэ бол сүрьеэгээр өвдсөн иргэдийн ар гэрийнхэн, нийгэм, Засгийн газраас гадна хандивлагчдын тусламж хэрэгтэй гэдэг дээр санал солилцож байна.

ДЭМБ-аас 2030 он гэхэд сүрьеэг хяналтад авна гэсэн зорилт тавьж байгаа. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд уриалгыг дэмжиж байгаа. Тогтвортой хөгжлийг зорилтыг биелүүлэхэд сүрьеэтэй тэмцэх ажил чухал юм. Монгол улс ч гэсэн сүрьеэтэй тэмцэх ажлыг одоо байгаа түвшнээс эрчимжүүлэх шаардлагатай байгаа.

Сүрьеэтэй тэмцэх ажилд  учирч байгаа бэрхшээл нь маш урт хугацаанд маш олон төрлийн антибиотик эмчилгээг хийдэг. Эмийг тасалдуулснаас болоод Олон эмэнд дасалтай  сүрьеэ гэсэн шинэ төрөл үүссэн. Олон эмэнд дасалтай сүрьеэг 24 сар эмчилдэг. 5-10 төрлийн антибиотикийг уудаг. Тухайн урт хугацаанд ээн олон антибиотик уух нь маш төвөгтэй байдаг. Энэ хүрээнд хоёр шаттай “STREAM” судалгааг 7 орны 13 салбарт 1000 гаруй хүнд хийгдсэн. Энэ судалгаанд Монгол Улс хамрагдаад ОЭТ-тэй сүрьеэгийн 24 сарын эмэн эмчилгээг 9 сар болгосон үр дүнтэй. Цаашлаад 9 сарын эмчилгээг тарилгагүй 6 сар болгож, эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлэх туршлага судалгаа 8 жил үргэлжиллээ. Энэ ажлын үр дүн гарсан." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640708
1 эможи

Зочин
2022-09-23 20:45
Энэ хулгайчууд гадны орноос санхүүжилт авахын тулд сүрьеэгийн халдварыг дэлгэрүүлж олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин үүсгэгч эмчилгээ хийдэг байснаас олон хүний амь эрүүл мэндийг хохироосон гэмт хэрэгтнүүд шүү.
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up