Хоёрдугаар эмнэлэг ХАВДРЫН оношилгоо, мэс засал эмчилгээ, амбулаторын тусламж, үйлчилгээг ТОГТМОЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА
2022 оны 9 сарын 23
Хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах ЭМСайдын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж УХТЭ нь хортой болон хоргүй хавдрын үеийн лабораторийн ба дүрс оношилгоо, цөмийн оношилгоо, дурангийн болон нээлттэй мэс засал, ангиографи, эмийн эмчилгээг орчин үеийн тоног төхөөрөмжөөх чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн баг хийж байна.
УХТЭ-т дараах нэр төрлийн хавдрын мэс засал хийгдэж байна. Үүнд
- Ходоод
- Улаан хоолой
- Хөх
- Голт
- Бүдүүн гэдэс
- Шулуун гэдэс
- Нойр булчирхай
- Элэг
- Цөс
- Толгой хүзүү
- Мэдрэл, нуруу, нугас
- Яс, зөөлөн эд
- Бөөр, шээс дамжуулах зам, аарцгийн хөндийн эрхтэн
УХТЭ нь хавдрын амбулаторийн үзлэгийн кабинетийг 2022 оноос нээн ажлуулсан бөгөөд амбулаторийн тусламж үйлчилгээгээр :
- Шатлал ахиулсан хавдрын тусламж үйлчилгээний зөвлөгөө, эмчилгээ
- Гэрээр ууж байгаа хими эмийн эмчилгээ, зөвлөгөө, хяналт
- Хавдрын мэс заслын дараах хими эмчилгээний зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Иргэн та Хавдрын үзлэг, оношилгооны цаг авахдаа биэр ирэхээс гадна, дараах утсуудаар авах боломжтой.
УХТЭ-ийн цахим бүртгэл - 70150222 , Цаг захиалгын нэгдсэн систем 1800-0119
Жич: Иргэн танд 13А маяг шаардлагагүй бөгөөд цахим бүртгэлээс цаг авж үзүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
640707
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс