Улсын нэгдүгээр эмнэлэг хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байна

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа.

Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт /УНТЭ/ дээрх үйлчилгээг нэг шат ахиулах зорилгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар дараах тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулаад байна. Үүнд Монгол улсад эмчлэгддэггүй 26 өвчний жагсаалтыг нэгээр бууруулах үүднээс ЭМЯ-ны 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Алло үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн юм. Тус эмчилгээг нэвтрүүлснээр цусны цочмог хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, дархлаа дутал зэрэг эмнэлгийн эмчилгээний асуудал шийдэгдэж, өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанар дээшлэх юм. Эмчилгээ нь гадны улс орнуудад 600 саяас хоёр тэрбум төгрөгийн төлбөртэй хийгддэг бөгөөд энэ мөнгөн урсгалыг Монголдоо авч үлдэх бүрэн боломжтой болсон. Тус эрхтэн шилжүүлэх эмчилгээнд орсон иргэн нь 23 настай эрэгтэй  бөгөөд эмчилгээ амжилттай болсон.

Мөн Гастроэнтерологийн төвийн дурангийн хэсэгт 353.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар OLYMPUS брэндийн “Хос баллонтой нарийн гэдэсний дурангийн иж бүрэн аппарат”-ыг суурилуулжээ. Тус аппаратын тусламжтайгаар хоол боловсруулах замын оношилгоо шинэ түвшинд гарч, нарийн гэдэсний хавдар, шалтгаан тодорхойгүй цус алдалтыг түргэн хугацаанд цаг алдалгүй оношлох бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар зургаан өвчтөнд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж, амь насыг нь авраад байна.

Arslan.mn

Харин мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр ЭМЯ-аас нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын хэсэгт “Нурууны дурангийн мэс заслын иж бүрэн цамхаг, микроскоп”-ийн хамт ашиглалтад оруулж, тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Тус дурангийн иж бүрэн аппарат суурилагдсанаар багана нурууны бүтцүүдийн өөрчлөлтийн улмаас нугас болон мэдрэл дарагдсан гэх оноштой өвчтөнүүдэд бага хүрцийн мэс засал буюу өвдөлт болон хөдөлмөрийн чадвар алдалт бага мэс заслыг хийх бүрэн боломжтой болсон юм.

Үүнээс гадна УНТЭ-ийн Зүрхний төвд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан "Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ"-г нэвтрүүлrж зургаан өвчтөнд амжилттай хийгээд байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 2,5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн  зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны  Volcano аппарат,  АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга , Би-План ангиографийн аппарат,  бусад тоног төхөрөмж, багаж хэрэгслээр хангасан байна.  

Чих хамар хоолойн мэс заслын тасагт ENT NAVIGATION SYSTEM-ийг дурангийн хамт суурилуулж өмнө нь хүрэх боломжтгүй байсан хавдартын мэс заслуудыг нэвтрүүлсэн. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640695
1 эможи

Зочин
2022-09-23 12:19
Маш сайн ажиллаж бгаа хамт олон шүү
УНТЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up