Эмийн зохистой хэрэглээ: Витамин, тэжээл, өвчин намдаах эмийг жоргүйгээр олгодог

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Эмийн хэрэглээний аюулгүй байдал- эмийн зөв хэрэглээ уриан дор "Эмийн зохистой хэрэглээ"-ний талаарх мэдээлэл өгөх арга хэмжээг  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эм зүйн албанаас өнөөдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол тэр дундаа дураараа эм худалдаж авах, хугацаа нь дууссан эм хэрэглэх, “кабсел”-тай эмийг задлан уух нь ямар хор нөлөөтэй тухай иргэд, эмч нар хоорондоо чөлөөтэй хэлэлцлээ.   

УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга " Иргэдийн зүгээс ямар эмийг жортой, ямар жоргүй авдаг вэ гэж их асуудаг. Жортой эм  нь эмчид үзүүлсний дараа тухайн хүнд таарсан эмийг бичиж жороор олгож байгаа эмийг хэлж байгаа. Жишээ нь антибиотик эмүүдийг заавал жортой олгох ёстой.

Жоргүй олгох эмүүдийн жагсаалт байдаг. Үүний дагуу эмийн сангуудад худалдаалдаг байгаа. Витамин, тэжээл, өвчин намдаах эмийг жоргүйгээр олгодог. Харин жоргүй олгох эмийн дотор териафлю, миксагриф зэрэг эмүүдэд парацетамол эмийн найрлага олон байдаг бөгөөд нэг эмийн найрлагатай олон эмийг ханиатандаа авч  уугаад байдаг учраас эмч нар өнөөдөр энэ талын зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч байна. 

Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавар болон эм зүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй.

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн эмийг уух ёстой цаг минутдаа эмчийн заавраар зөв цагт нь зөв тунгаар уухыг хэлнэ." гэв.

Эмийн хайрцаг болон зааврыг иргэд тоохгүй хайрцагтай нь хаячихдаг. Гэтэл эмээ ууж дуусах хүртэл эмийн хайрцаг болон доторх зааврыг хамт хадгалах хэрэгтэй. Ямар нэг гаж нөлөө илэрлээ гэхэд эмийн тухайн эмийг худалдан авсан эмийн сандаа эмийн хайрцаг, заавартайгаа очиж мэдээлэх шаардлагатай гэдгийг зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640666
1 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up