С.Энхболд: Улсын хэмжээнд иргэдэд үзүүлэх хавдрын тусламж, үйлчилгээг НЭГ ШАТ АХИУЛЛАА

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбар 2021 оны 3-р сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн  тогтолцоонд шилжиж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээ ХСҮТ-д төвлөрдөг байсныг задалж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үе шаттай цогц арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний үр дүнд лавлагаа шатлалын Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай амгуудын нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн нийт 159 эрүүл мэндийн байгууллага хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. 

Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд мэс засал, оношилгооных нь нэр төрлийг нь нэмэгдүүлэх зорилгоор  өнөөдөр тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг өгч байна. Бид бодлогын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж ирсэн бөгөөд Үндэсний багын тусламжтайггаар хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Эдгээр цогц хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлогын үр дүнд иргэд өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагаас хавдрын тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэл багатайгаар авч эхлэж байна. 

Сүүлийн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн яамнаас бодлогоор хавдрын  мэс заслаар 33 эмч, хүүхдийн цусны хавдрын чиглэлээр  7, хими эмчилгээгээр 14 эмч, эмэгтэйчүүдий хавдраар 17 эмчийг гадаад болон дотоодын сургалтад хамруулсан. 

Энэ хүрээнд 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд амжилттай мэс засал хийсэн байна.

Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байгаа. Ингэснээр 2021 онд нийт 46,190 хүнд 20,9 тэрбум төгрөгийн хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол 2022 оны эхний 7 сарын байдлаар 47,860 хүнд 23,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний хүрээ тэлж байгааг харуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ улс орон даяар хүртээмжэй үзүүлэх зорилгоор санхүүжилтийн асуудлыг ЭМҮЗ-ын тогтоолд тусган шийдвэрлэж 159 эмнэлэгтэй ЭМДЕГазар энэ төрлийн оношилгоо, эмчилгээ үзүүлэхээр гэрээлсэн. Үүнээс орон нутагт 77, нийслэлд 82 эрүүл мэдийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол  эдгээрийн 137 нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, 22 нь  хувийн хэвшлийнбайгууллага байна. Тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг 45, хими, туяа эмчилгээ 41, хавдрын өдрийн мэс заслаар 35, хавдрын хэвтүүлэн эмчлэх мэс заслаар 10, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээгээр 28 эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Мөн манай улсад нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээ хийгддэггүй байсан бол өнөөдрөөс Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт тус тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна." гэв.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640641
0 эможи

keyboard_arrow_up