“Сүрьеэг устгах” үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг үндэсний хэмжээнд хийнэ

2022 оны 9 сарын 20

Arslan.mn
“Сүрьеэг устгах” дэлхийн стратегийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг хийх уулзалт зохион байгуулагдаж байна.

Монгол улс нь Сүрьеэгийн өвчлөлийн дарамт өндөртэй 30 орны тоонд мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд ордог ба Сүрьеэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байсаар байна. 

Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг 3-5 жил тутам хийн тусламж үйлчилгээний аливаа алдаа дутагдал, сул талыг илрүүлэн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал байдаг. Манай орны хувьд 2008 болон 2015 онд “Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үндэсний стратеги”-г үнэлснээс хойш уг хөтөлбөрийн үнэлгээг зохион байгуулаагүй байна. Иймд “Сүрьеэг устгах” дэлхийн стратегийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг хийж байна.

ДЭМБ болон зөвлөхүүдийн хамтарсан баг 2022 оны 9 сарын 19-ний өдрөөс 9 сарын 29-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд ажиллах юм. 

Arslan.mn

Уг үнэлгээний хүрээнд ЭМС-ын тушаалаар “Үнэлгээний Ажлын хэсэг” байгуулагдсан ба энэхүү үнэлгээ нь дараах үндсэн 6 чиглэлд хийгдэнэ: 

  • Сүрьеэгийн хөтөлбөрийн менежмент, удирдлага, засаглал, санхүүжилт 
  • Сүрьеэгийн илрүүлэг, оношилгоо
  • Сүрьеэгийн эмнэл зүйн менежмент 
  •  Сүрьеэгийн тандалт судалгаа, бүртгэл мэдээлэл
  • Сүрьеэгийн эм урвалж, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
  • Нөлөөлөл, Мэдээлэл сургалт сурталчилгаа

Arslan.mn

Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээ нь үндэсний хэмжээнд хийгдэх бөгөөд талбарын мэдээлэл цуглуулах ажил 2022.09.20 өдрөөс эхлэн 

  • Орхон аймаг 
  • Өвөрхангай аймаг 
  • Дорноговь аймаг 
  • Говьсүмбэр аймаг 
  • Сонгинохайрхан дүүрэг
  • Баянгол дүүрэг гэсэн 4 аймаг, 2 дүүрэгт зохион байгуулагдана. 

Талбарын мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны хүрээнд бодлого шийдвэр гаргагч нартай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах ба Үнэлгээний эхний үр дүнг 9 сарын 30-нд зохион байгуулагдах Сүрьеэгийн дээд хэмжээний уулзалтаар оролцогч талуудаар хэлэлцүүлнэ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640573
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up