ЭХЭМҮТ-ийн эмч нар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг Эрүүл Мэндийн Яамнаас авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо эхэлсэн билээ.
Тэгвэл энэ хүрээнд өнгөрсөн бямба гаригт ЭХЭМҮТ-ийн эмч нар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийлээ.
Уг үзлэгийг хоёр дахь удаагаа хийж байгаа бөгөөд энэ удаагийн үзлэгт 100 гаруй хүүхэд хамрагдаж шүд, эрүү нүүр, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орлоо.