ЭМЯ: Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ

2022 оны 9 сарын 16

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 42 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 19 нь Улаанбаатарт
  • 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,963 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай, Дорноговь болон Орхон аймагт тус бүр нэг тохиолдол илэрсэн бол Өмнөговьд 20 тохиолдол батлагдсан байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 135 хүн эдгэрсэн бол одоогоор 1,631 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640468
0 эможи

keyboard_arrow_up