С.Энхболд: ЗГ-аас 150 тэрбумыг эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэлд зарцуулсан нь түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт болсон

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган” 9-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монголын Радиологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Гончигсүрэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, МУ-ын Ардын эмч Р.Асай, МУ-ын Хүний гавьяат эмч Ц.Бадамсэд зэрэг хүндэт зочид төлөөлөгчид оролцохоос гадна  улсын төв эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны мэргэжлийн 600 гаруй эмч, техникч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд  хэлсэн үгэндээ " Эрүүл мэндийн дүрс оношилгооны салбарт хүчин зүтгэж байгаа эмч, техникч, мэргэжилтнүүд,  урилгаар  оролцож байгаа эрдэмтэн судлаач, хүндэт зочин профессоруудад талархал илэрхийлье. 27 жилийн хугацаанд Радиологийн салбарыг энэ түвшинд хүргэж, бусад салбаруудаас тэргүүлэх түвшинд хүргэж чадсан эрдэмтэн судлаач та бүхний хөдөлмөр юм.

Мөн Ковид-19 цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан дүрс оношилгооны салбарынханд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж  буйгаа илэрхийлье. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ачааны хүндийг үүрч ажилласны үр дүнд өнөөдрийн үр дүн гарч байгааг хэлэхэд таатай байна.

2021 онд Засгийн газраас эрүүл мэндийн салбарт түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтыг хийж, нийтдээ 238 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголоор баталсан. Үүнээс 150 тэрбум төгрөг зөвхөн  эмнэлгийн тоног төхөөрөмж, ялангуяа орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдийг чадавхжуулахад зарцуулсан. Үүний үр дүнд орон нутгийн эмнэлгүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж, оношилгоо эмчилгээ хийх бүрэн чадамжтай болсон. Та бидний хамтын хүчин чармайлтаар Монгол улсын Дүрс оношилгооны салбар цэцэглэн хөгжиж бидний үйл ажиллагаа улам өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

Монголын Радиологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Гончигсүрэн " Ковид-19 халдварын улмаас “Монголын Дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган" хоёр жил завсарласны дараа бид бүхэн өнөөдөр өргөн хүрээнд зохион байгуулж байгаад баяртай байна.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ковид-19  цар тахлын үед манай дүрс оношилгооны салбарынхан халдварын улаан голомтод тэргүүн эгнээнд ажиллаж, халдварт өвчний өндөр түвшинд оношилох, бууруулах,таслан зогсооход үнэтэй гавьяа байгуулсан юм. Энэ хүнд үед Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын удирдлага хамт олон  оновчтой зөв стратеги барьж, эрүүл мэндийн салбарт өмнө байгаагүй хөрөнгө оруулалтыг хийж,  нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шуурхай хангаж өндөр зохион байгуулалт хийснээр Монгол Улсад халдварыг бууруулж, таслан зогсоосон туршлагыг ДЭМБ-аас өндрөөр үнэлж, загвар орноор нэрлэгдсэн нь бид бүхний бахархал юм." гэдгийг онцлов.

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "Монголын Дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2022”-д  оролцож байгаа 600 гаруй эмч, мэргэжилтнүүд өөр хоорондоо мэдлэг, мэдээлэл солилцож, цаашид ажлын мэргэжилдээ нэвтрүүлэн ажиллах боломжийг олгож байна. Энэ жилийн үндэсний чуулганыг Ази Номхон Далайн Дүрс Оношилгооны Нийгэмлэгтэй хамтран “Эмэгтэйчүүдийн бага аарцгийн эрхтнүүдийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Энэхүү чуулганд БНХАУ, БНСУ, Тайвань, Казакстан, Филиппин улсын эрдэмтэд урилгаар оролцож, Дүрс оношилгооны орчин үеийн дэвшилтэт техник, технологи, энэ чиглэлд хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулж, эмнэлзүйн лекц, ховор, сонирхолтой тохиолдлуудыг хэлэлцэж байна.

Мөн Монголын Дүрс оношилгооны технологичдын нэгдсэн чуулган, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлогтой болж байна.

Монголын эрүүл мэндийн салбар тэр дундаа Радиологийн салбарт Засгийн газраас онцгой анхааран ажиллаж 21 аймгийн эмнэлгүүд компьютер томографтай болсон. Мөн таван  Бүсийн оношилгоо эмчилгээний төв ангиографийн аппаратууд шинээр суурилагдаж өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд орон нутагтаа авах боломж бүрдсэн.

Энэ удаагийн чуулганы  зохион байгуулахад хувь нэмэр оруулж хамтран ажиллаж байгаа салбарын эмч нар, техникч, резидент эмч нар болон хамтран ивээн тэтгэн байгууллагуудад талархал илэрхийлье" гэв.

Arslan.mn

Энэ үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн "Алтан медаль", "Хүндэт гишүүний өргөмжлөл", "Эрүүл мэндийн яамны шагнал" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Чуулганы хүндэтгэлийн лекцийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрх зүйн орчны шинэчлэл сэдвээр лекц уншлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640421
0 эможи

Зочин
2022-09-15 18:07
Хэдэн хувийг нь
keyboard_arrow_up