Хүрээ амаржих газарт их засвар болон тохижилтын ажил хийж дууслаа
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа.
Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.
Иргэдэд эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх, эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ хөрөнгө оруулалтаар ГАРДЕН СИТИ ХХК хийж гүйцэтгэсэн байна.