Ц.Чинбаяр: “Энтеровирус“ халдвараар ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд өвдөж байна

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Хичээл сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд байгаа Энтеровирусын халдварын талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энтеровирус халдварыг хүмүүс ихэвчлэн гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр түлхүү мэднэ. Эмнэлзүйн хувьд шинж тэмдэг олон янзаар илэрдэг. Зарим хүүхдүүд хөнгөн халуурч, хоолой өвддөхөөс гадна, цэврүүт тууралтууд мөн гарч болдог.  Нийт өвчилсөн тохиолдлын  80-90 хувь хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэж байдаг. 

Өнөөдөр ХӨСҮТ-д энтеровирусийн халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгал болон ахуйн замаар тархдаг тул 0-5 насны хүүхдүүд голчлон өвддөг. 

Энэ төрлийн халдвараар өвдөж, хүндэрсэн тохиолдолд заавал эмчид хандаж, эмчийн хяналтан дор эмчлэх хэрэгтэй. Энтеровирусийн халдвараар өвдсөн тохиолдолд 1-2 хоног халуурч, суулгаад эдгэрэх тохиолдол их байдаг. Цөөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй бөгөөд иргэд та бүхэн бага насны хүүхдүүдээ шим тэжээлтэй хоолоор хооллож, хувийн ариун цэврийг нь сайн сахиулж, олон хүн цугласан газар амны хаалт хэрэглэж хэвшүүлнэ үү" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640402
0 эможи

Зочин
2022-09-15 07:58
Гутал хувцасаа цэвэрлэж гэртээ ор хамгийн бохир газраар гүйж гүйчээд гэртээ ороо гутлаа хцвцасаа тайлаж хаяхаа боль
Зочин
2022-09-15 07:56
АМНЫ ХААЛТ, ГАРАА ,АМАА,ХАМРАА САЙН УГАА,ДУЛААН ХУВЦАС ӨМСӨЖ ХЭВШҮҮЛ ТОМ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ГАДУУР ОЛОН ХҮНТЭЙ ГАЗРААР ЯВАХДАА МАСК, ХИЙ , БЭЭЛИЙ ХИЙГЭЭЧЭЭ МӨН ХУВЦАС , ГУДЛАА САЙН ЦЭВЭРЛЭЖ ГЭРТЭЭ ОРООЧЭЭЭЭ
ХӨСҮТ
чинбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up