ЭХЭМҮТ-д “Улаанбаатар Групп” ХХК-наас эмчилгээний тоног төхөөрөмж ХАНДИВЛАЛАА
“Улаанбаатар Групп” ХХК-ны хамт олон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмжийг гардууллаа.
Тус группын Ерөнхий захирал Ц.Батбаатар сайн үйлсийн аян өрнүүлж, цугласан хандиваар ураг болон нярайн нэн шаардлагатай эмчилгээний багаж болох CPAP аппарат, амьсгалын аппарат, хүчил шүлтийн тэнцвэр, цусны хийжилт үзэх аппарат гээд 4 төрлийн 12 ширхэг эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авсанаа ийнхүү өнөөдөр эмч нарын гарт хүлээлгэн өгсөн юм.
Багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хандив өгсөн “Улаанбаатар Групп” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, Монголын ирээдүй болсон хүүхэд бүр эрүүл саруул төрж, өсч торниход та бүхний оруулсан энэхүү сэтгэлийн хандив маш том хувь нэмэр оруулах болно гэдгийг хэллээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө сэтгэлийн хандив өгсөн Ц.Батбаатар захиралтай “Улаанбаатар групп” ХХК-ны хамт олон та бүхэнд баярлалаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
|