С.Энхболд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг Эрүүл Мэндийн Яамнаас авч хэрэгжүүлж байна. Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр амралтын өдөр хэдий ч хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрх гарган ажилласан ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640282
0 эможи

С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up