ЭМЯ: Ажлын цагаас хамаарч эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд явуулын автобус бүхий баг очиж үзлэг хийнэ
Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн.
Өнөөдөр /2022.09.08/-ийн байдлаар нийт 296,505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, 150,968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн байн.
Иймд уг ажлыг эрчимжүүлэх үүднээс ЭМЯ-ны зүгээс алслагдсан дүүрэг ба орон нутгийн иргэдийг оношилгоонд ойртуулах үүднээс УБТЗ-тай хамтран эмнэлгийн үзлэг, оношилгооны иж бүрэн тоноглогдсон явуулын галт тэргийг орон нутаг руу явуулж эхэлжээ. Тус галт тэрэг нь төмөр зам дагуух төв суурин газарт хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах аж.
Түүнчлэн Эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдах хүсэлтэй ч ажлын цаг боломж нь хомс, Эмнэлэгт олон шалтгааны улмаас очиж чаддаггүй. Эсвэл гэр нь алслагдсан учир унаа тэргээр зорчиж эмнэлэгт очих боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд явуулын автомашин, автобус бүхий баг очиж үзлэг, оношилгоог хийх юм байна.